Нам дагавал ам тосдоно оо гэж…

бичсэн: Самж ах төрөл: Улс төр, үзэл бодол
Хүн мэдэхгүйдээ намд элсдэг, харин ямар намд элссэнээ мэдчихээд ичээд /санаа зовох/ гарч чаддаггүй гэж хэн нэгний хэлсэн үг санаанд орчихлоо. Олон ичимхий нөхөд байгааг би мэдэх юм байна.
 
Нам дагавал ам тосдоно оо гэж… нийгмийн хийгээд эдийн засгийн энэ ороо бусгаа цагт нам дагаж амаа тосолчих санаатай нээг их зангиа зүүсэн, үзэл сурталтан болж хувирах нь цаанаа үндсэндээ хоёр шалтгаан байх шиг. Нэгдүгээрт нам, албан тушаалтанг дагаж далдагнаж байгаад худлаа үнэн нэг муу сэтэр зүүж түүгээрээ мөнгө хийж хөлжих, хоёрдугаарт сүрхий эх оронч, үзэл бодолдоо үнэнч, залуу халуун нас цусаа түмнийхээ төлөө өгдөг баатар болж хөдөлгөөн, бослого өрнүүлэх замаар улс төрд амьдрах гэж ядаж байгаа хөөрхийсийг шантаачилж байгаад намын карер эсвэл олны танил болох. Өөр ч нэг их гэгээн зорилго байхгүй байх шигээ. Тэр Магнайг хар… овоо сүрхий нөхөр юм байх гэсэн чинь шоронгоос гарч ирээд тэнхэрснийхээ дараа ntv ээр “одоо бодоод байхад өнгөрсөн хугацаанд би их романтик байжээ” гээд хээв нэг хэлж байгаа юм даа. Юу гэж байгаан…??? тэр нөхөрийг дагаж халуунд халж, хүйтэнд хөрч, хөдөлгөөнийг чин сэтгэлээсээ дэмжиж явсан жирийн иргэдийн сэтгэл хүртэл романтик, түүний яриагаар гэнэн томоогүй, үл бүтэх хэрэг байсан хэрэг үү. Үгүй. Тэд чинь болохгүй бүтэхгүй байгааг амьдралаараа, ходоодоороо, хязгаарлагдсан эрхээрээ мэдэрч байгаа болохоор наашаа харсаныг дэмжиж, нэгдэн нийлж үгээ хэлэх боломж ирж байна гэж бодсон, горьдсон хэрэг. Гэтэл тэр новш тэгэж хэлж суудаг.
Өөрийн үзэл санаа, итгэл үнэмшил үнэт зүйлийн төлөө нугаршгүй зогсож чаддаг, амжилт, үр дүнд хүрэхийн тулд ухаалаг, алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг тийм л хүн хүнд хүндлүүлж, хүмүүс түүнийг үгийг сонсож, түүнд итгэл хүлээлгэдэг байлтай. Харамсалтай нь Батзандан, Магнай нар тэгэж чадаагүй, тэдэнд цааш алхах улс төрийг орон зай байхгүй. Тэд анхнаасаа ингэх л байсан юм бол тэр АН-даа элсэж байхгүй юугаа хийж чадахгүй тоглоомоор тоглодог байнаа. Тэдний энэ тэнэг үйлдэл шудрага, ухаалаг, алсын хараатай, хийрхлээр асуудалд ханддаггүй, зарчимч залуусын гишгэх замыг балиартууллаа. Үзэл бодол, хүсэл эрмэлзлэлээ бус нам дагавал ам тосдоно оо гэж…
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

winking намуудийн тухай чиний бодол зөв гэхдээ намгүйгээр төрыг удирдах хэрэгт оролцож чадахгүй иймээс... за за ер нь Монголд шинчлэл хэрэгтэй гэж бодож байна чиний адил сэтэгдэг хүний хувьд
бичсэн Эх орон, Газар шороо цаг: 13:51, 2009-04-13 | Холбоос | |



:-)
 
xaax
meet.blogÍýýëòòýé íèéãýì ôîðóìnews.mnnblog