Ус цэцэг хоёр

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний vед сайхан найзууд шиг vерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсоноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан vнэрээ тал бvр лvv цацан "Энэ сайхан vнэрийг ус чамдаа л зориулья" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсоноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггvй байв. Гэтэл цэцэг иймэрхvv байдалд огтхон ч дасаагvй байлаа.

Цэцэг усанд,
-Би чамд хайртай, гэхэд ус,
-Би ч гэсэн чамд хайртай гэв.

Цаг хугацаа өнгөрсөөр л ... Цэцэг дахиад л
-Би чамд хайртай гэв. Ус:
-Би ч бас гэлээ.

Цэцэг тэвчээртэй хvлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан vнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан vнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,
-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.

Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хvндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, vзvvр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг нь тvшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг vхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хvчээ шавхан тойлгойгоо өндийлгөн усанд, -Би чамд vнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн өвчнийг анагаахаар эмч дуудав. Эмч цэцгийг vзээд,
-Биеийн байдал найдваргvй. Тvvний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг нь асуув.

Эмч ус руу их л нухацтай харснаа,
-Тvvнд ямарч өвчин байхгvй. Тvvнийг огтхон ч услаагvй байна гэв.
Ус "Зөвхөн би чамд хайртай" гэдэг vгээр хайраа илэрхийлж болдоггvйг ойлгожээ.

Би бичээгүй, зүгээр л сэтгэл их хөдөлсөн болохоор нийтлэж байна
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

big hug бичээгүй гэж үнэнээ хэлсэн чинь нийтэлсэн нийтлэлээс чинь илүү таалагдлаа
бичсэн Эх орон, Газар шороо цаг: 13:57, 2009-04-13 | Холбоос | |



:-)
 
xaax
meet.blogÍýýëòòýé íèéãýì ôîðóìnews.mnnblog