Сахиусан тэнгэр

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Дэлхий рvv дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
-Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд
Бурхан:
- Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрvvдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч аз жаргалаар дvvрэн амьдарч, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
- Аа тэгвэл, хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чин яаж ойлгох юм бэ?
- Чиний сахиусан тэнгэр чамд энэ eртөнц дээр хэрхэн сонсож яaж ярихыг зааж өгнө.
- Гэвч дэлхий дээр маш олон муу хvмvvс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
- Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг eртөнц дээрх бvх муу зvйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гvм болж, тэр хvvгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг нь ирснийг ухаарсан хvv эцсийн асуултаа асуусан нь:
- Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:
- Хvv минь, тvvний нэр тийм ч чухал биш, харин чи тvvнийг
"ЭЭЖЭЭ" гэж дуудаж болно гэжээ

Би бичээгүй, зүгээр л сэтгэл их хөдөлсөн болохоор нийтлэж байна. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax
meet.blogÍýýëòòýé íèéãýì ôîðóìnews.mnnblog