Монгол Улсын эдийн засаг,нийгмийн байдал (2008 оны эхний 11 сарын байдлаар)
бичсэн: Самж ах төрөл: Мэдээ, мэдээлэл
Монгол Улсын эдийн засаг,нийгмийн байдал
(2008 оны эхний 11 сарын байдлаар)
Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого,тусламжийн дүн 2008 оны эхний 11 сарын байдлаар 1913.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 2076.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 162.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өмнөх сарынхаас 92.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө 284.4 тэрбум төгрөгөөр буюу 12.9 хувиар, улсын нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөгөө 238.2 тэрбум төгрөгөөр буюу 10.3 хувиар дутуу биелсэн байна.
Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 1901.6 тэрбум төгрөг, урсгал зардал 1521.2 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 380.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч урсгал тэнцлийн ашиг өмнөх сарынхаас 9.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 32.0 хувь, гадаад худалдааны татварын орлого 48.1 хувь, онцгой албан татварынх 34.1 хувиар тус тус нэмэгдэв.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 73.2 хувь, хөрөнгийн зардал 21.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 5.4 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын хувийн жин 10.5 пунктээр буурч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 8.9 пунктээр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 1.6 пунктээр тус тус өсчээ.
Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл
Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2008 оны 11 дүгээр сарын эцэст 2240.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 116.8 тэрбум төгрөгөөр буюу 5.0 хувиар буурсан боловч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.8 тэрбум төгрөгөөр буюу 0.3 хувь өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2008 оны 11 дүгээр сарын эцэст 330.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 1.6 тэрбум төгрөгөөр буюу 0.5 хувь өсч, өмнөх оны мөн үеийнхээс 7.3 тэрбум төгрөгөөр буюу 2.3 хувь нэмэгдлээ. Иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 61.4 тэрбум төгрөгөөр буюу 5.7 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 68.4 тэрбум төгрөгөөр буюу 6.3 хувиар буурч 1011.0 тэрбум төгрөгт хүрэв.
Гадаад валютын хадгаламж 402.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 5.7 тэрбум төгрөгөөр буюу 1.4 хувь өсч, өмнөх оны мөн үеийнхээс 50.1 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувиар илүү байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 36.1 хувиар өсч, 2668.1 тэрбум төгрөгт хүрсэн байна...
Иргэдэд олгосон хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 30.0 хувиар өссөн бол хувийн байгууллагынх 40.1 хувь, улсын байгууллагынх 32.8 хувь, бусад байгууллагынх 2.0 дахин, санхүүгийн бусад байгууллагынх 1.8 дахин өсчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.4 тэрбум төгрөгөөр буюу 23.4 хувь, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 21.5 тэрбум төгрөгөөр буюу 32.9 хувь өсөв. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 87.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 0.08 пунктээр буурсан байна.
Төгрөгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 11 дүгээр сарын эцэст 1170.64 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.1 хувь чангарч, өмнөх сарынхаас 2.3 хувь суларсан байна. Төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1510.36 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.0 хувь, өмнөх сарынхаас 0.1 хувь тус тус чангарав.
Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 171.43 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувь, өмнөх сарынхаас 2.4 хувь тус тус суларсан байна.
Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа 2008 оны 11 дүгээр сард нийт 19 удаа явагдаж, 6.1 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоо 2008 оны 10 дугаар сарынхтай харьцуулбал 29.6 хувиар, гүйлгээний хэмжээ нь 14.8 хувиар тус тус өссөн байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 2.2 дахин өсч, гүйлгээний хэмжээ 73.2 хувь буурсан байна.
ТОП-20 дундаж индекс 2008 оны 11 дүгээр сард 6401.4 болж, өмнөх сарынхаас 1259.3 нэгжээр буурчээ.
Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2008 оны 11 дүгээр сард 562.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 14.5 тэрбум төгрөгөөр буюу 2.5 хувь буурсан байна.
Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр 2008 оны 11 дүгээр сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.0 хувиар буурч, харин 2007 оны жилийн эцсийнхээс 22.0 хувь, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.2 хувиар өсчээ.
Бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас буурсан нь нийт өрхийн хэрэглээнд өндөр хувийн жин эзэлдэг хүнсний барааны бүлгийн үнэ 2.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 1.8 хувь, тээврийн бүлгийнх 1.4 хувь буурснаас голлон шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2008 оны 11 дүгээр сард нийт аймаг, нийслэлд 2007 оны жилийн эцсийнхээс 11.1-29.8 хувь өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2008 оны 11 дүгээр сард өмнөх сарынхтай харьцуулахад Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Увс, Архангай аймагт 0.5-3.5 хувиар өсч, Сэлэнгэ аймагт үнэ дүнгээрээ тогтвортой, бусад аймаг, нийслэлд 0.3-3.3 хувиар буурсан байна.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 11 сарын байдлаар 5664.6 сая ам.доллар, үүнээс экспорт 2325.8 сая, импорт 3338.8 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1013.0 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гадаад худалдааны алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 807.9 сая ам.доллараар, өмнөх сарынхаас 169.3 сая ам доллараар нэмэгдэв. Үүнд импортын бэлэн бүтээгдэхүүн болон шатах тослох материалын үнийн өсөлтөөс шалтгаалж импортын өсөлт экспортынхоос 38.9 пунктээр илүү байгаа нь нөлөөлөв. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 60.9 хувь, экспорт 40.3 хувь, импорт 79.2 хувиар тус тус өслөө. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, гадаад валютын цэвэр албан нөөцийг өсгөх зорилт тавьсан боловч гадаад худалдааны нийт тэнцэл 2008 оны эхний 11 сарын байдлаар 1013.0 сая ам. долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс алдагдлын хэмжээ 807.9 сая ам. доллараар буюу 4.9 дахин, 2007 оны жилийн эцсийнхээс 792.1 сая ам. доллараар буюу 4.6 дахин өссөн дүн гарчээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүн 323.3 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлс 264.4 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 32.2 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 10.8 сая ам.доллараар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн 4.9 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 3.2 сая ам.доллараар тус тус нэмэгдэж, харин үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 570.1 мянган ам. Доллараар буурчээ.
Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 40.3 хувь буюу 668.0 сая ам.доллараар өссөний 50.9 хувь буюу 339.8 сая ам.доллар нь үнийн өсөлт, 49.1 хувь буюу 328.2 сая ам.доллар нь биет хэмжээний өсөлт байжээ. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4.3 хувиар буурч, үнийн дүн нь 7.8 хувиар өссөн байна. 2007 оны эхний 11 сарын байдлаар нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 1330.7 ам.доллар байсан бол 2008 оны эхний 11 сарын байдлаар 1499.1 ам.доллар болж, 12.7 хувиар өсчээ.
Боловсруулаагүй алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 63.3 хувиар, үнийн дүн нь 2.2 дахин өссөн байна. 2007 оны эхний 11 сарын байдлаар нэг кг боловсруулаагүй алтны үнэ дунджаар 20.0 мянган ам.доллар байсан бол 2008 оны эхний 11 сарын байдлаар 27.3 мянган ам.доллар болж, 37.0 хувиар нэмэгдэв.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 382.9 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 254.0 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 185.6 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн 104.9 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 81.1 сая ам.доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 56.8 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 41.7 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 9.0 сая ам.доллараар буюу 20.4 хувиар буурчээ.
Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 79.2 хувиар буюу 1476.0 сая ам.доллараар өссөний 66.5 хувь буюу 982.2 сая ам.доллар нь үнийн өсөлт, 33.5 хувь буюу 493.8 сая ам.доллар нь биет хэмжээний өсөлт байна. Өмнөх оны мөн үеийнхээс автобензиний импортын тоо хэмжээ 24.3 мянган тонноор, үнийн дүн 124.7 сая ам.доллараар; хөнгөн тэрэгний импортын тоо хэмжээ 17.1 мянган ширхэгээр, үнийн дүн 101.2 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 45.1 мянган тонноор, үнийн дүн 32.9 сая ам.доллараар нэмэгдэж; харин цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 20.5 сая квт.цагаар буурч, үнийн дүн 1017.0 мянган ам.доллараар өслөө.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 оны эхний 11 сарын байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1592.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 91.5 тэрбум төгрөгөөр буюу 6.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ус ариутгал, усан хангамж, бусад ашигт малтмал олборлолт, цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, нүүрс олборлолт, мод, модон эдлэл үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл,
химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл, тамхи үйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл зэрэг салбарын үйлдвэрлэл 0.6 хувиас 6.6 дахин өсч, харин металлын хүдэр олборлолт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, резин болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэрэг салбарын үйлдвэрлэлт 1.5-66.7 хувь буурсан байна.
Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 65.2 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 34.8 хувийнх нь үйлдвэрлэл буурчээ. 2008 оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн бүтээмж (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 31.6 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.0 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох салбарт 0.8 хувь, боловсруулах сарбарт 22.0 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлтийн салбарт 5.6 хувиар тус тус өсчээ.
Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, дулаан, нүүрс, түгээсэн цэвэр ус, газрын тос, хайлуур жоншны баяжмал, малын мах, өлөн гэдэс, хиамны зүйл, тараг, талх, нарийн боов, гоймон, спирт, архи, пиво, цэвэр ус, жүүс, тамхи, хивс, шахмал эм, шохой, төмөр бетон эдлэл, шавардлагын зуурмаг, хөөсөнцөр хавтан, металл бэлдэц, металл цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч, харин 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлсэнээр молибдений баяжмал, алт, цайрын баяжмал, гурил, чихэр, дарс, тарилгын эм, катодын зэс, бетон дэр, цул бетон, ган төмөр хийц, нэг удаагийн тариур, лаа зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2008 оны эхний 11 сарын байдлаар 2733.6 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийн
аргаар боловсруулсан махны хэмжээ 19.0 мянган тонн, дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хангалтын хувь 43%, йлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг 25.9 сая литр, цементний үйлдвэрлэл 300.0 мянган тн, экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл 150 мян.тн байхаар тусгасан бөгөөд энэ оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах 10.1 мянган тонн, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 6.5 сая литр, цементийн үйлдвэрлэл 187.6 мянган тонн, экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл 2.3 мянган тонн, дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хангалт 30.3 хувь байна.
Тээвэр
Төмөр замын тээврээр 2008 оны эхний 11 сард 13.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 4.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 700.1 мянган тонн буюу 5.5 хувиар өсч, зорчигчдын тоо 55.4 мянган хүн буюу 1.3 хувиар буурлаа. 11 дүгээр сард өмнөх сарынхаас төмөр замын тээврээр тээсэн ачаа 130.2 мянган тонн буюу 9.4 хувь, зорчигчдын тоо 22.3 мянган хүн буюу 6.2 хувиар буурчээ. Төмөр замын дотоодод тээвэрлэсэн ачаа 445.8 мянган тонн буюу 6.5 хувь, олон улсад тээвэрлэсэн ачаа 254.4 мянган тонн буюу 4.3 хувиар нэмэгджээ. Дамжин өнгөрөх тээврийн ачааны хэмжээ 2170.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1047.5 мянган тонн буюу 32.6 хувиар буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 2008 оны эхний 11 сард 190.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 34.0 тэрбум төгрөг буюу 21.7 хувиар нэмэгджээ. Агаарын тээврээр 2008 оны эхний 11 сард 1715.3 тонн ачаа, давхардсан тоогоор 344.6 мянган зорчигч тээвэрлэж, өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 33.5 тонн буюу 2.0 хувиар нэмэгдэж, зорчигчдын тоо 18.1 мянган хүн буюу 5.0 хувиар буурлаа. 11 дүгээр сард өмнөх сарынхаас агаарын тээврээр тээсэн ачаа 8.6 тонн буюу 6.0 хувь, зорчигчдын тоо 2.6 мянган хүн буюу 10.5 хувиар тус тус буурчээ. Агаарын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 0.8 мянган хүн буюу 0.3 хувь, дотоодод тээвэрлэсэн зорчигчдын тоо 17.3 мянган хүн буюу 15.0 хувиар буурав. Агаарын тээврийн салбарын орлого 2008 оны эхний 11 сард 96.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.6 тэрбум төгрөг буюу 11.0 хувиар нэмэгджээ.
Ажилгүйчүүд
Засаг захиргааны бүртгэлд үндэслэсэн ажил эрхлэлтийн 2007 оны эцсийн тайлангаар төрөл бүрийн шалтгаанаар нийтдээ 261.4 мянган хүн хөдөлмөр эрхлээгүй байсан. Үүнээс хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, өвчтэй, гэр бүлийн хүний ажлын онцлог, гэрийн ажилтай зэрэг хүндэтгэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хасвал 160 гаруй мянган хүн хүндэтгэх биш шалтгаанаар тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Эдгээр хүмүүсээс ердөө 2008 оны эхний 11 сарын байдлаар 29.1 мянга нь аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн хэлтэс (ХХҮХ) - ажил идэвхитэй эрж, хайж байгаа гэж бүртгүүлжээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 9.3 хувь буюу 3.0 мянган хүнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 17.2 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 59.3 хувийг эзэлж байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдээс 2008 оны эхний 11 сарын байдлаар 45.6 мян.хүн ажилд орсны 13.4 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 86.6 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хөдөлмөрийн төв бирж байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд улсын хэмжээнд 80.0 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн боловч ХХҮХ-ийн мэдээгээр 2008 оны эхний 11 сарын эцсийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 2633 албан бус хөдөлмөр эрхлэгч, 1629 ажилгүй иргэн, 897 малчин, 168 аж ахуйн нэгж, байгууллагад 9.2 тэрбум төгрөгийн зээл олгосноор 16.5 мянган хүн ажлын байраар хангагдсан байна
Эрүүл мэнд
Төрсөн хүүхдийн тоо 2008 оны эхний 11 сарын байдлаар 58.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.1 мянган хүүхдээр буюу 14.0 хувиар, амаржсан эх 58.0 мянга болж, 7.3 мянган эхээр буюу 14.4 хувиар нэмэгджээ. 2008 оны эхний 11 сард 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 болж өмнөх оны мөн үеийнхээс 2 пунктээр өсч, харин 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Нялхсын эндэгдэл /1000 амьд төрөлтөд ногдох / Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Хэнтий, Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгуудад улсын дунджаас дээгүүр байна. Харин эхийн эндэгдэл 29 болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 32.6 хувь буюу 14 эхээр буурсан эерэг үр дүн байгаа боловч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1342 болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 239 хүүхдээр буюу 21.7 хувиар нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 39.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мянган хүнээр буюу 6.9 хувиар нэмэгдэв. Улсын хэмжээнд 10.000 хүнд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 148 болж өмнөх оны мөн үеийнхээс 7-оор нэмэгджээ. Халдварт өвчний өвчлөл Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Дорноговь, Хөвсгөл болон Говь-Алтай аймгуудад улсын дунджаас дээгүүр байна.
Трихомониазаар өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 41.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 37.6 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 30.3 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 21.0 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 10.1 хувиар тус тус өсч, харин цусан суулгаар өвчлөгчдийн тоо 5.5 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 3.5 хувиар тус тус буурчээ.
Вируст гепатит өвчний дэгдэлт хүн амын дунд ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн дунд илүү эрчтэй тархсан байна. Нийт вируст гепатитаар өвчлөгчдийн 89.0 хувь нь А хэлбэрийн вируст гепатитаар өвчилжээ. 2008 оны эхний 11 сарын байдлаар 3205 хүн "гар, хөл, амны өвчин" (энтеровирус)-өөр өвчлөв.
2008 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол 12 илэрч, улсын хэмжээнд нийт 48 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд 2008 оны эхний 11 сарын байдлаар нийт 13.6 мянган хүн нас барснаас 26.8 хувь буюу 3.6 мянга нь эмнэлэгт нас баржээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт нас барсан хүний тоо 4.1 хувь буурлаа. Эмнэлэгт нийт 584.6 мянган хүн хэвтэж эмчлүүлэв. Хувийн эмнэлгүүд 2008 оны эхний 11 сард 800.5 мянган хүнд үйлчилж, 6.7 тэрбум төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 8.8 хувь буурч, үйлчилгээний төлбөрийн нийт хэмжээ 16.0 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэрэг
Улсын хэмжээнд 2008 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэрэг 18.8 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувь буюу 566 хэргээр буурчээ. Бүртгүүлсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Увс, Баян-Өлгий, Төв, Архангай, Сэлэнгэ, Ховд аймгууд болон Улаанбаатар хотод 0.8-27.0 хувь өсч, харин бусад аймгуудад 4.4-33.0 хувиар буурчээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3.3 хувь, албан тушаалын гэмт хэрэг 6.9 хувь, завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 12.1 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 12.8 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13.9 хувь, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 13.9 хувь, хулгай 17.3 хувь, хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг 18.5 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 27.3 хувь, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 35.7 хувь, булаалт 45.4 хувиар тус тус буурчээ. Харин үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1.1 хувь, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 2.7 хувь, залилан 5.3 хувь, аж ахуй эсрэг гэмт хэрэг 7.5 хувь, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 10.8 хувь, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 11.1 хувь, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 14.9 хувь, дээрэм 26.6 хувь, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 28.1 хувь, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 34.0 хувь, бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг 42.9 хувь, иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 85.1 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 3.0 дахин тус тус өсчээ.
2008 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 51.5 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын нийт хэмжээ 5.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 82.0 хувь, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 67.6 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 39.2 хувь буюу 20.2 тэрбум төгрөг нь иргэдийн өмчид учруулсан хохирол байна.
Мэдээллийн эх сурвалж /статистикийн эмхэтгэл/