Хайрын Түүх

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Нэгэн цагт ХАЙР, YЙТГАР ГУНИГ, ШУНАЛ, МЭДЛЭГ, АЗ ЖАРГАЛ, ИХ ЗАН зэрэг хvний бvх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бvгд л аралаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. ХАЙР vргэлж бvгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хvртэл хvлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед ХАЙР тусламж гуйхаар шийдлээ. ШУНАЛ маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь ХАЙР, "намайг хамт аваад яваач гэж гуйхад ШУНАЛ "vгvй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга гэлээ. ХАЙР vзэсгэлэнтэй сайхaн завинд суусан ИХ зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгvй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан УЙТГАР гунигаас ХАЙР "Чамтай хамт явъя" гэхэд хариуд нь "ӨӨ ХАЙР минь, би vнэхээр их гунигтай байгаа тул ганцаараа баймаар байна" хэмээв. АЗ ЖАРГАЛ хажуугаар өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул ХАЙР тvvнийг дуудавч дуулсангvй. Гэтэл ХАЙР хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "ХАЙР минь хvрээд ир би чамайг авч явъя." Нэгэн настан дуудсан байлаа. Харин ХАЙР өөрийгөө азтайд тооцон, баярласандаа тvvний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн ХАЙР, МЭДЛЭГЭЭС "Надад хэн тусалсан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнээ? Ягаад надад тусалсан юм бол?" МЭДЛЭГ инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн цАГ ХУГАцАА л ХАЙР хэчнээн агуу, чухал зvйл болохыг ойлгодог" гэжээ.

Би бичээгүй, зүгээр л сэтгэл их хөдөлсөн болохоор нийтлэж байна

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

whew! энд бичсэн өгүүлэлүүд нэг жижиг хар номон дээр байдаг байхаа тйим үү
бичсэн Эх орон, Газар шороо цаг: 13:58, 2009-04-13 | Холбоос | |



:-)
 
xaax
meet.blogÍýýëòòýé íèéãýì ôîðóìnews.mnnblog