Сэтгэлийн нvд
Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтvvлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сvvлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтvvлэв. З ахын хоёр нь хvнд өвчний улмаас өдөржин чимээгvй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чадахгvй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврvvн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хvvрнэн нөгөө хоёpыгоо хөгжөөж өвчин зовлон шанлалаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Ийнхvv сар, улирал vргэлжилсээр өвөл эхлэв. Хvн бvрийн сэтгэн хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө vvр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь тvvнийг өрөөнөөс гаргаж, өвцтөнvvдйин байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг тvvний байранд шилжүүлэв. Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бvхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ. "Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сvрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагvй хvмvvс гудамжинд сvлжилдэнэ. Yдалгvй нар улам хvчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч, хаврын улирал налайна." Алиа эр энэ бvхнийг тоочин ярих бvр дvр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хvн бvрийн сэтгэл гэгэлзэнэ. Гэтэл сайхан бvхнийг өөрийн нvдээр харах гэсэн их хvсэл өрөөнд дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хvсэл нь биэлнэ гэж бодсоор байв. Ийнхvv атаархлын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хулээж байсан тvvнийг удаан хулээлгэхгvй гэж шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж биэ нь муудав. Асрагч сахиул байхгvй тул тэрээр шvvгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хvлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогcон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аярхан ёолох дуу тасарч, өрөөнд нам гvм болоход хөдөлгөөнгvй хөшсөн цонхигор царай дээр vvрийн гэгээ туслаа. Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, vлдэгсдийн байрыг сольж, 2 шинэ өвчтөн оруулав. Хvсэл нь биeлсэнд баярласан хар санаат эрийн яaрсан сэтгэл тэсэлгvй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зvг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юч vзэгдсэнгvй.
Би бичээгүй, зүгээр л сэтгэл их хөдөлсөн болохоор нийтлэж байна.