2009-11-14

Сайн байна уу?

бичсэн: Самж ах төрөл:
БлогМН -ийнхан болон та бүхэнтэй өөрийн блогоор эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Түр хугацаанд холбогдолгүй удсан байна. Цаашид идэвхтэй бичигч байх болно. Дэмжиж туслаарай.Баярлалаа. MEET

2009-04-06

Нам дагавал ам тосдоно оо гэж…

бичсэн: Самж ах төрөл: Улс төр, үзэл бодол
Хүн мэдэхгүйдээ намд элсдэг, харин ямар намд элссэнээ мэдчихээд ичээд /санаа зовох/ гарч чаддаггүй гэж хэн нэгний хэлсэн үг санаанд орчихлоо. Олон ичимхий нөхөд байгааг би мэдэх юм байна.
 
Нам дагавал ам тосдоно оо гэж… нийгмийн хийгээд эдийн засгийн энэ ороо бусгаа цагт нам дагаж амаа тосолчих санаатай нээг их зангиа зүүсэн, үзэл сурталтан болж хувирах нь цаанаа үндсэндээ хоёр шалтгаан байх шиг. Нэгдүгээрт нам, албан тушаалтанг дагаж далдагнаж байгаад худлаа үнэн нэг муу сэтэр зүүж түүгээрээ мөнгө хийж хөлжих, хоёрдугаарт сүрхий эх оронч, үзэл бодолдоо үнэнч, залуу халуун нас цусаа түмни...

2009-04-06

Эхийн хайр

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
"Би хvvхдээ харж болох уу?" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад зочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд "Нэг том хvvхэд ...

2009-04-06

Ус цэцэг хоёр

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний vед сайхан найзууд шиг vерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсоноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан vнэрээ тал бvр лvv цацан "Энэ сайхан vнэрийг ус чамдаа л зориулья" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсоноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эх...

2009-04-06

Хайрын Түүх

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Нэгэн цагт ХАЙР, YЙТГАР ГУНИГ, ШУНАЛ, МЭДЛЭГ, АЗ ЖАРГАЛ, ИХ ЗАН зэрэг хvний бvх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бvгд л аралаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. ХАЙР vргэлж бvгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хvртэл хvлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед ХАЙР тусламж гуйхаар шийдлээ. ШУНАЛ маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь ХАЙР, "намайг хамт аваад яваач гэж гуйхад ШУНАЛ "vгvй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга гэлээ. ХАЙР vзэсгэлэнтэй сайхaн завинд суусан ИХ зангаас тусламж гуйх...

2009-04-06

Сахиусан тэнгэр

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Дэлхий рvv дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
-Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд
Бурхан:
- Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрvvдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч аз жаргалаар дvvрэн амьдарч, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
- Аа тэгвэл, хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чин яаж ойлгох юм бэ?
- Чиний са...

2009-04-06

Сэтгэлийн нvд

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга

Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтvvлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сvvлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтvvлэв. З ахын хоёр нь хvнд өвчний улмаас өдөржин чимээгvй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чадахгvй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврvvн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хvvрнэн нөгөө хоёpыгоо хөгжөөж өвчин зовлон шанлалаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Ийнхvv сар, улирал vргэлжилсээр өвөл эхлэв. Хvн бvрийн сэтгэн хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө vv...


2009-04-06

ТОГЛООМ

бичсэн: Самж ах төрөл: Уран зохиол, утга уянга
Энэ дэлхий дээр хvн төрөлхтөн vvсч бий болохоос өмнө хvний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэгхvй дэмий сэлгvvцдэг байлаа. Нэгэн өдөр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бvгд зөвшөөрсөн байна. Гэтэл СОЛИOТ модонд нvvрээ наан тоолж, Хамгийн тvрvvнд САНДРАЛ паниканд орж хамгийн тvрvvнд таарсан газраа нуугдав. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хурээлэн дундуур гvж, УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу жөтvvг бодон уйлан асгаруулав. АТААРХАЛ болохоор СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛӨӨС зуурсаар өндөр хаданд гарчихав. ГЭНЭН зан модны ард, ЗОРИГ хамгийн өндөр одонд, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугдахад,...

2009-04-06

Махны чинжүүд үнэнд яаж нөлөөлдгийг өдөр тутам мэдэрч байгаа уншигч та орон сууцны үнийн өсөлтөнд ченж ямар нөлөөтэйг хэлүүлэх нь илүүц биз.

бичсэн: Самж ах төрөл: Эдийн засаг, үзэл бодол
Хүний амьдралын анхдагч хэрэгцээний нэг болох утгаараа гэр орон гэдэг хэтэрхий ерөнхий агуулга бүхий зүйл мэт. Гэвч өнөөгийн соёлт нийгэм хийгээд түүний амьдралын хэв маяг, оршин амьдрахуйн утга гайхалтай хурдан өөрчлөгдөх юм. Энэ өөрчлөлт хүний сэтгэлгээгээр дамнан бодит хэрэглээ болон хувирч байна.
Бодит хэрэглээнд тусгалаа олж харагдах нь дөрвөн ханатай гэрээ таван хантай гэрээр солихсон, умгар хар гэрээ ганц өрөө байр болгочих юмсан гэх тэмүүлэл бөгөөд чухамдаа хүний хүслийг юугаар аргамжиж болох билээ.
Орчин цагийн хот, утаагүй Улаанбаатарыг бий болгоход гэр хорооллыг барилгажуулах я...

2009-04-05

Монгол Улсын эдийн засаг,нийгмийн байдал (2008 оны эхний 11 сарын байдлаар)

бичсэн: Самж ах төрөл: Мэдээ, мэдээлэл
Монгол Улсын эдийн засаг,нийгмийн байдал
(2008 оны эхний 11 сарын байдлаар)

Улсын нэгдсэн төсөв
  Улсын нэгдсэн төсвийн нийт орлого,тусламжийн дүн 2008 оны эхний 11 сарын байдлаар 1913.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 2076.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 162.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өмнөх сарынхаас 92.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
  Улсын нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө 284.4 тэрбум төгрөгөөр буюу 12.9 хувиар, улсын нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөгөө 238.2 тэрбум төгрөгөөр буюу 10.3 хувиар дутуу биелсэн байна.
  Улсын нэгдсэн төсвийн урсгал ор...

2009-04-05

АНУ-ын Ерөнхийлөгч нар

бичсэн: Самж ах төрөл: Шинжилэх ухаан ба танин мэдэхүй
АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын нэрс. 
Presidents of the USA, dates in office
1 George Washington 1789–1797
2 John Adams 1797–1801
3 Thomas Jefferson 1801–1809
4 James Madison 1809–1817
5 James Monroe 1817–1825
6 John Quincy Adams 1825–1829
7 Andrew Jackson 1829–1837
8 Martin Van Buren 1837–1841
9 William Henry Harrison 1841
10 John Tyler 1841–1845
11 James Knox Polk 1845–1849
12 Zachary Taylor 1849–1850
13 Millard Fillmore 1850–1853
14 Franklin Pierce 1853–1857
15 James Buchanan 1857–1861
16 Abraham Lincoln 1861–1865
17 Andrew Johnson 1865–1869
18 Ulysses Simpson Grant 18...

2009-01-10

Чин журам ялсан цагт бидний ирээдүй гэрэлтэнэ.

бичсэн: Самж ах төрөл: Улс төр, үзэл бодол

Босоцгоо дарлагдсан ардаа!

Үнэний хатуу нэхэлд хэзээд гүйцэгдэх жамтай худал хуурмагын төгсгөл удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг. Үнэнд од гийх бадрангуй ялалт ямар үнээр олдохыг хоногийн хоол, түлэх түлээгүй ядуусын тэвчээрийн хязгаар хэзээ алдрах, хэт хийрхэл хий тансаглалд монголоон гээсэн цөөнх хэзээ сэхээрэхээс л шалгаалах болж.
Нэгэн цагт энэ хоёр их л ойр байсан санагдана.
Өлссөн ходоод, бээрсэн биеийнхээ чихүүдэсийг түр ч атугай мартах гэж хүчээр нойрсохыг хүсэх ядуусад хүний орчлонд амьдын там эдлэхээс үүрд нойрсох нь жаргал санагдаж байхад түмнийхээ зовлонгоор цэнгэл хийх эрх ямбатну...


2008-07-01

Тэдэнд бахархал үгүй, үнэт зүйл үгүй болов.

бичсэн: Самж ах төрөл: Улс төр, үзэл бодол
Арван найман нас хүртлээ хулганы хамраас цус гаргаж үзээгүй Ардчилал хүү иргэний үнэмлэх гардаж эрийн цээнд хүрсэн жилээ хүний аминд хүрч шоронгийн хадаас боллоо. Хүүгээрээ эцэг эх, найз нөхөд нь бахархан хүндэлж, бидний үнэт зүйл хэмээн дээдэлж явсансан. Тэдэнд бахархал үгүй, үнэт зүйл үгүй болов. 
Бодит байдал ийм л байна Баяр дарга аа!
Монголчууд "зөв хүн" байх нь л чухал гэж ярьцгаадаг. Миний бодлоор С.Баяр таны харцнаас өс хонзон, үгнээс чинь үзэн ядалт, байр байдлаас чинь дарангуйлагчийн төрх харагддагийг олон хүний сэтгэлийн гүн мэлмий харж мэдэрдэгч, нээх нь үгүй. Харин үгээр дүрсэ...

meet.blogÍýýëòòýé íèéãýì ôîðóìnews.mnnblog